М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургууль, UG Arena төвүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд 25 компанийн 360 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.
Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд М-Си-Эс Проперти компани алтан медаль авч, гурав дахь жилдээ дараалан аваргалсан юм. Харин М-Си-Эс Интернэйшнл компани мөнгөн медаль, Анунгоо компани хүрэл медалийг хүртэж, Е-Базаар Трейд, Онтайм компанийн хамтарсан баг тусгай байрын шагналыг хүртлээ.
Харин тэмцээний сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд алтан медалийг М-Си-Эс Проперти, мөнгөн медалийг Юнител Групп, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн баг тус тус хүртэж, Анунгоо компани тусгай байрыг эзэлсэн юм.
Мөн тэмцээний шилдэг тоглогчдоос бүрдсэн бэлгэдлийн багийг шалгаруулсан ба эрэгтэй төрөлд:
- Үнэ цэнтэй тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Алтанцог
- Шилдэг төвийн тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин П.Адьяа
- Шилдэг довтлогч: Анунгоо компанийн тамирчин Э.Ган-Эрдэнэ
- Шилдэг хамгаалагч: Е Базаар Трейд компанийн тамирчин Д.Батдалай
- Шилдэг хүчний довтлогч: М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Б.Бишрэлт
Эмэгтэй төрлийн бэлгэдлийн багт:
- Үнэ цэнтэй тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Санчирмаа
- Шилдэг төвийн тоглогч: Юнител Группийн тамирчин Ц.Солонго
- Шилдэг довтлогч: Энержи Ресурс Компанийн тамирчин Д.Зулцэцэг
- Шилдэг хамгаалагч: Анунгоо компанийн тамирчин Э.Өнөрзул
- Шилдэг холбон тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Э.Мишээл
Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид шилжин явах цомын эзнээр шалгарсан юм.
Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр 19 компанийн 56 тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.
Ширээний теннисийн ганцаарчилсан эмэгтэй төрөлд алтан медалийг Орчлон сургуулийн тамирчин Н.Саруул, мөнгөн медалийг М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин М.Даваасүрэн, хүрэл медалийг Сэлбэ сургуулийн тамирчин Г.Түвшинбаяр, тусгай байранд Интермед эмнэлгийн тамирчин Ш.Оюунчимэг нар тус тус шалгарсан.
Ширээний теннисийн ганцаарчилсан эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Баярбаатар алтан медаль, М-Армор компанийн тамирчин Ш.Мөнхзул мөнгөн медаль, Тотал Дистрибюшин компанийн тамирчин Г.Эрдэнэбат хүрэл медалийн эзнээр тодорч, тусгай байранд М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин О.Билэгт шалгарсан юм.
Харин тэмцээний хосын төрөлд М-Си-Эс Проперти компанийн тамирчин С.Ганчимэг, Б.Цолмонбаатар нар алт, Юнител Группийн тамирчин Ч.Сувд-Эрдэнэ, П.Энхцэлмэг нар мөнгө, Энержи Ресурс компанийн тамирчин Г.Мөнхжаргал, Б.Арвидах-Од нар хүрэл медаль, М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин В.Жавзандулам, М.Сумъяабэйс нар тусгай байрын эзэд тус тус боллоо.