Categories
Бүх төсөл Орон сууц

Цэций хороолол төсөл

Байршил: Ухаа худаг уурхай, Цогтцэций сум, Өмнөговь

Төслийн төрөл: EPCM

Төслийн хэмжээ: 627 айлын орон сууц

Барилгын нийт талбай: 30,634м2

Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2011-2013

Categories
Бүх төсөл Орон сууц

АСЕМ Виллаж төсөл

АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан билээ. Тус уулзалтад хүрэлцэн ирэх улс орны болон олон улсын байгууллагуудын нийт 53 лидерүүдийг нэгдсэн журмаар байршуулах хотхон бүтээн байгуулах шаардлага манай улсад гарсан юм. 2015 онд энэхүү тендер зарлагдаж богино хугацаанд чанартай 53 ширхэг хаус бүтээн байгуулах чадвартай компаниар М-Си-Эс Проперти компани шалгарсан юм. Жил гаруйхан хугацаанд АСЕМ Виллаж хотхоныг М-Си-Эс Проперти компани чанартайгаар бүтээн байгуулаад зогсохгүй газрын гүний дулааны систем, гэрийг автоматжуулах систем, EPDM дээврийн ус тусгаарлалт гэх мэт олон дэвшилтэт барилгын технологи, материалуудыг ашиглаж бүрэн хэмжээнд ашиглалтад оруулав. Виста брэндийн ээлжит төсөл болох АСЕМ Виллаж нь их хотын хамгийн амгалан цэг Хүрхрээн Аманд байрладаг. Орчин үеийн архитектур, инженерингийн шийдлээр баригдсан.

Categories
Бүх төсөл Орон сууц

Белла Виста Төсөл

Анхны тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, байшин хоорондыг хонгилын системээр холбосон үйлчилгээний хэсгүүд гаражтай. Виста төсөл нь том цонхоороо нарны гэрлийг дээд зэргээр тусгаж, байгальд ээлтэй материал ашиглан эрүүл амьдрах орчныг нэмэгдүүлсэн төсөл юм.

Байршил: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол
Төслийн хэмжээ: 306 Айлын орон сууц
Зориулалт: Орон сууц
Ашиглалтад орсон: 2011

Categories
Бүх төсөл Орон сууц

Вива Сити Төсөл

Вива Сити нь залуу гэр бүлүүдэд зориулсан, үнийн боломжын нөхцөл санал болгох 1600 гаруй орон сууц, 100 гаруй худалдаа үйлчилгээний төвөөс хороолол юм. М-Си-Эс Эстэйтс компани амьдрах орчинг бүрдүүлсэн Вива Сити хорооллын худалдаа үйлчилгээний талбайн борлуулалт, түрээс, үл хөдлөх хөрөнгийн менежмегтийг хариуцан ажилладаг.

Төслийн хэмжээ: 1,614 Айл, 256 үйлчилгээний талбай

Зориулалт: Худалдаа үйлчилгээний хэсэг бүхий орон сууцны хороолол

Ашиглалтад орсон: 2013 он

Байршил: ХУД, 4-р хороо, Вива сити

Categories
Бүх төсөл Орон сууц

Будда Виста төсөл

Будда Виста орон сууцны цогцолбор нь дотроо 109 ширхэг орон сууц, дүплекс орон сууц, пентхаусыг багтаасан Виста өндөр зэрэглэлийн төсөл юм. Тус бүтээн байгуулалтын нэгдүгээр давхарт 100 метр үргэлжлэх Будда Индоор Стрийт гудам байрлах бөгөөд тус гудамжинд төрөл бүрийн үйлчилгээний төвүүд байрладаг.