Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Орчлон Ахлах сургуулийн төсөл

Орчлон ахлах сургуулиийн шинэ байрыг амжилттай хүлээлгэн өгснөөр S.T.E.A.M хөтөлбөрийг санал болгож буй Монголын анхны АХЛАХ сургууль боллоо.
500 сурагчийн багтаамжтай тус ахлах сургууль нь 32 м урттай гүүрэн гарцыг үндсэн байгууламжтай холбосон, орчин үеийн болон соёлын аль алиныг нь агуулсан фасадтай, архитектур, инженерингийн өвөрмөц дизайнтай байв.
Төслийг эхлүүлснээс хойш 7 сарын дотор захиалагчид хүлээлгэн өгөх ажлыг амжилттай дуусгасан нь төслийн багийн хувьд маш том амжилт байлаа.
Төслийн баг LTI 328’762 цагийг зарцуулсан.

Байршил: Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Орчлон Интернешнл сургууль ХХК
Гэрээний төрөл: Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч
Барилгын талбай: 8’062м2
Хүн цаг: 1’292’647
Төсөл эхэлсэн : 2019.03
Төсөл дууссан: 2019.11

Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Интермед Эмнэлэг

Интермед эмнэлэг нь 2014 онд баригдсан бөгөөд Монгол Улсад үзүүлж буй эрүүл мэнд, сургалтын үйлчилгээг сайжруулах зорилготой төсөл юм. Тус эмнэлэг нь нэг дор 90 орчим хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай, 16 амбулаторитой. Интермед нь JCI байгууллагын магадлан итгэмжлэгдсэн Монгол дахь анхны бөгөөд цорын ганц эмнэлэг юм

Байршил: Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Интернешнл Медикал Центр ХХК
Гэрээний төрөл: Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч
Барилгын талбай: 12’731м2
Хүн цаг: 1’292’647
Төсөл эхэлсэн : 2011.07
Төсөл дууссан: 2014.03

Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Грандхаан Автомотив төсөл

Топ моторс ХХК-ий захиалгаар гүйцэтгэсэн “Тоёота автомашины үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээний цогцолбор төв нь  8615м2 талбай бүхий нэг дор 10 машин багтаах үзэсгэлэнгийн танхим, 20 машинд нэг зэрэг засвар, үйлчилгээ хийх хүчин чадалтай байгууламж юм.

Байршил: Баянгол Дүүрэг, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Топ Моторс ХХК
Гэрээний төрөл: Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч
Барилгын талбай: 7742м2
Төсөл эхэлсэн : 2020.06
Төсөл дууссан: 2021.06

Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Порше үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээний төв

Порше үзэсгэлэнгийн танхим, засвар үйлчилгээний төв нь Порше брэндийн тансаг спорт автомашины Ази дахь 13 дахь салбар юм. М-Си-Эс Проперти ХХК нь Starchase Motorsports Mongolia компанийн захиалагчаар төслийн EPCM-ээр ажилласан. Тус төв нь автомашины үзлэг, үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон Үзэсгэлэнгийн танхим, Үйлчилгээний байр гэсэн 2 үндсэн байрнаас бүрдэнэ.

Байршил: Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Старчейс Мотоспорт Монголиа ХХК
Хүчин чадал: 0 Автомашины үзэсгэлэнгийн танхим, 0 автомашины засвар үйлчилгээний танхим бүхий 2 блок
Гэрээний төрөл: Барилгын ажлын үндсэн гүйцэтгэгч
CFA: 3979 м2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2016-2017

Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Скай Резорт цанын бааз, гольфийн талбай

Скай Резорт нь Монголын анхны гольф, цанын бааз бөгөөд 9 цанын зам, 18 гольфын нүхнээс бүрддэг. Төслийн хүрээнд өндөр технологийн усалгааны систем, Монголын анхны кабелийн систем өргөгч, Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд ажиллах чадвартай хиймэл цас бүтээгчийг нэвтрүүлсэн

Байршил: Хүрхрээгийн ам, Богд хаан уул, Улаанбаатар, Монгол
Захиалагч: Скай Резорт ХХК
Хүчин чадал: 9 зам бүхий 4 лифт, 18 нүхтэй, гольфийн талбай
Гэрээний төрөл: Барилгын ажлын үндсэн гүйцэтгэгч
CFA: 160’000 м2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2008-2009

Categories
Бүх төсөл Худалдаа үйлчилгээний барилга

Шангри-Ла Цогцолбор төсөл

Шангри-Ла Цогцолбор нь хотын төвийн яг төвд байрладаг бөгөөд бизнес болон амралтаараа аялагчдад тохиромжтой бааз юм. Энэхүү төсөл нь Монгол улсын хамгин урт цутгамал төмөр бетон дам нуруу, хамгийн том цэнгэлдэх хүрээлэн, анхны нэгдсэн хөшигний систем гэх мэт барилгын олон технологийг үндэсний барилгын салбарт нэвтрүүлсэн.

Байршил: Улаанбаатар хотын төв
Захиалагч: Шангри-Ла Улаанбаатар ХХК
Гэрээний төрөл: Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч
Барилгын талбай: 181’189м2
Төсөл эхэлсэн : 2010.05
Төсөл дууссан: 2016.06