Categories
Бүх төсөл Орон сууц

АСЕМ Виллаж төсөл

АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан билээ. Тус уулзалтад хүрэлцэн ирэх улс орны болон олон улсын байгууллагуудын нийт 53 лидерүүдийг нэгдсэн журмаар байршуулах хотхон бүтээн байгуулах шаардлага манай улсад гарсан юм. 2015 онд энэхүү тендер зарлагдаж богино хугацаанд чанартай 53 ширхэг хаус бүтээн байгуулах чадвартай компаниар М-Си-Эс Проперти компани шалгарсан юм. Жил гаруйхан хугацаанд АСЕМ Виллаж хотхоныг М-Си-Эс Проперти компани чанартайгаар бүтээн байгуулаад зогсохгүй газрын гүний дулааны систем, гэрийг автоматжуулах систем, EPDM дээврийн ус тусгаарлалт гэх мэт олон дэвшилтэт барилгын технологи, материалуудыг ашиглаж бүрэн хэмжээнд ашиглалтад оруулав. Виста брэндийн ээлжит төсөл болох АСЕМ Виллаж нь их хотын хамгийн амгалан цэг Хүрхрээн Аманд байрладаг. Орчин үеийн архитектур, инженерингийн шийдлээр баригдсан.

Байршил: Хүрхрээгийн ам, Улаанбаатар, Монгол.
Захиалагч: Скай ресорт ХХК.
Хүчин чадал: 53 орны төрийн дээд удирдлагыг тусад нь байрлуулах тохилог байр болон амралт, гольфийн үйлчилгээний Клуб хаус барилга.
Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах.
Барилгын талбай: 26’000m2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2015-2016

Categories
Бүх төсөл Орон сууц

Белла Виста Төсөл

Анхны тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон, байшин хоорондыг хонгилын системээр холбосон үйлчилгээний хэсгүүд гаражтай. Виста төсөл нь том цонхоороо нарны гэрлийг дээд зэргээр тусгаж, байгальд ээлтэй материал ашиглан эрүүл амьдрах орчныг нэмэгдүүлсэн төсөл юм.

Байршил: Хан-Уул дүүрэг, Улаанбаатар, Монгол
Төслийн хэмжээ: 306 Айлын орон сууц
Зориулалт: Орон сууц
Ашиглалтад орсон: 2011

Categories
Бүх төсөл Орон сууц

Вива Сити Төсөл

Вива Сити нь залуу гэр бүлүүдэд зориулсан, үнийн боломжын нөхцөл санал болгох 1600 гаруй орон сууц, 100 гаруй худалдаа үйлчилгээний төвөөс хороолол юм. М-Си-Эс Эстэйтс компани амьдрах орчинг бүрдүүлсэн Вива Сити хорооллын худалдаа үйлчилгээний талбайн борлуулалт, түрээс, үл хөдлөх хөрөнгийн менежмегтийг хариуцан ажилладаг.

Байршил: ХУД, 4-р хороо, Вива сити, Улаанбаатар, Монгол.
Захиалагч: Пума Рийлстэйд ХХК.
Хүчин чадал: 32 блок, 1654 айлын орон сууц, 248 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах үйлчилгээний талбай.
Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах.
Барилгын талбай: 111’800м2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2011-2013

Categories
Бүх төсөл Орон сууц

Будда Виста төсөл

Будда Виста орон сууцны цогцолбор нь дотроо 109 ширхэг орон сууц, дүплекс орон сууц, пентхаусыг багтаасан Виста өндөр зэрэглэлийн төсөл юм. Тус бүтээн байгуулалтын нэгдүгээр давхарт 100 метр үргэлжлэх Будда Индоор Стрийт гудам байрлах бөгөөд тус гудамжинд төрөл бүрийн үйлчилгээний төвүүд байрладаг.

Байршил: Хан-уул дүүрэг, Улаанбаатар, Монгол.
Захиалагч: Тамир Ногоон Дэлхий ТББ.
Хүчин чадал: 2 давхарт үйлчилгээний төвтэй 19 давхар орон сууц.
Гэрээний төрөл: Түлхүүр гардуулах.
Барилгын талбай: 37’900m2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2011-2013

Categories
Бүх төсөл Орон сууц

Цэций хороолол төсөл

Төслийн зорилго нь уурхайчид болон Цогтцэцийн оршин суугчдад орон сууцтай болгоход оршиж байгаа юм. Цэций цогцолборыг говийн эрс тэс уур амьсгалд тохируулан гэр бүлд ээлтэй, жижиглэн худалдааны цэгүүдтэй шууд холбогдсон, цаг агаарт тэсвэртэй шилэн замтайгаар хийсэн. Одоогоор иж бүрэн тавилгатай 556 айлтай. Тус цогцолборт дотоодын 40 орчим компани хамтран ажилласан.

Байршил: Ухаа худаг уурхай, Цогтцэций сум, Өмнөговь.
Гэрээний төрөл: EPCM.
Хүчин чадал: 627 айлын орон сууц.
Барилгын талбай: 30,634м2
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: 2011-2013