Бид нэгдсэн менежментийн тогтолцооны системтэй мэдлэгт тулгуурлан, хуримтлуулсан туршлагаас тасралтгүй суралцдаг байна.
Нийтлэгч: Lkhamsuren
МАНЛАЙЛАЛ
Ажилтан бүр нэгдсэн менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна манлайлж ажиллана. Үйл ажиллагаанд сайжруулалт хийхэд санал санаачлагатай байж, эерэг зан үйлийг дадал болгоно.
ЧАНАР СЭТГЭЛ ХАНАМЖ
Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж, үл тохирлоос урьдчилан сэргийлж, тасралтгүй сайжруулдаг байна.
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Бид бүхий л оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ
Бид байгаль орчинд ээлтэй хэмжигдэхүйц зорилго, зорилтыг тодорхойлж, түүнд хүрч ажиллана.
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг бүрэн хангаж, ажиллана
ХУУЛИЙН НИЙЦЭЛ
Бид Монгол улсын хууль тогтоомжийг мөрдөж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТ
Бидний бүх шатны үйл ажиллагаа нь олон улсын чанарын менежментийн үр дүнтэй тогтолцоонд суурилсан байна.
Магадлан баталгаажилтын хөндлөгийн аудитаар OHSAS 18001:2007 ХЭМХБ-ын менежментийн тогтолцооны стандартыг ISO45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт руу шилжүүлснээс гадна Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлж, дахин баталгаажуулсан
Монгол Улсын анхны STEAM лаборатори хөтөлбөр бүхий ахлах сургуулийн барилга угсралтын ажлыг 6 сарын хугацаанд бүрэн гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн