Орчлон ахлах сургуулиийн шинэ байрыг амжилттай хүлээлгэн өгснөөр S.T.E.A.M хөтөлбөрийг санал болгож буй Монголын анхны АХЛАХ сургууль боллоо.
500 сурагчийн багтаамжтай тус ахлах сургууль нь 32 м урттай гүүрэн гарцыг үндсэн байгууламжтай холбосон, орчин үеийн болон соёлын аль алиныг нь агуулсан фасадтай, архитектур, инженерингийн өвөрмөц дизайнтай байв.
Төслийг эхлүүлснээс хойш 7 сарын дотор захиалагчид хүлээлгэн өгөх ажлыг амжилттай дуусгасан нь төслийн багийн хувьд маш том амжилт байлаа.
Төслийн баг LTI 328’762 цагийг зарцуулсан.
Байршил: Хан-Уул Дүүрэг, Улаанбаатар, Монгол.
Захиалагч: Орчлон Интернешнл сургууль ХХК.
Гэрээний төрөл: Угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч.
Барилгын талбай: 8’062м2
Хүн цаг: 1’292’647
Төсөл гүйцэтгэсэн хугацаа: March 2019-November 2019