1999 онд М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од М-Си-Эс Констракшн ХХК-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 52 төслийг амжилттайгаар гүйцэтгээд байна. 2006 онд компанийн бүтцийн өөрчлөлтөөр бид М-Си-Эс Проперти ХХК болон архитектүр дизайн, инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежментийн чиглээр үйл ажиллагаа явуулж байна.

underground

Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл

Дэлхийд тавд тооцогдож буй Гүний уурхайн барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэх болсон маань компани хувьд ч, инженерүүдийн маань хувьд ч олон улсын түвшинд ажиллах бүрэн чадвартай гэдгийг харуулсан томоохон бүтээн байгуулалт юм. Монгол улс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюу Толгой гүний уурхай нь газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд байрладаг бөгөөд дунджаар 6х6 метрийн хөндлөн огтлолтой, 200км урт хонгилын систем юм. М-Си-Эс Проперти ХХК 2016 оноос эхлэн дэлхийн барилгын салбарын томоохон компан болох Жэйкобс Инженеринг компанитай хамтран ажиллаж байна. Чухал барилга байгууламж төсөл нь гүний уурхайн хөндлөн нэвтрэлт болон дараагийн үе шатны уурхайн үндсэн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, саадгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой төсөл юм. “Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл”-ийн тендерийн үйл явц 2015 оны 11-р сард эхэлсэн. Энэхүү тендерийн сонгон шалгаруулалтанд Австралийн олон улсад нэр хүндтэй 4 компанитай М-Си-Эс Проперти ХХК оролцсон. Тендерийн үе шат 2 үе шаттай явагдсан бөгөөд эцсийн шалгаруулалт Өмнөд Америкийн Чили улсад болж “Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл”-ийг гүйцэтгэх эрхийг авсан.

ASEM-6

ASEM VILLAGE MN

АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан билээ. Тус уулзалтад хүрэлцэн ирэх улс орны болон олон улсын байгууллагуудын нийт 53 лидерүүдийг нэгдсэн журмаар байршуулах хотхон бүтээн байгуулах шаардлага манай улсад гарсан юм. 2015 онд энэхүү тендер зарлагдаж богино хугацаанд чанартай 53 ширхэг хаус бүтээн байгуулах чадвартай компаниар М-Си-Эс Проперти компани шалгарсан юм.  Жил гаруйхан хугацаанд АСЕМ Виллаж хотхоныг М-Си-Эс Проперти компани чанартайгаар бүтээн байгуулаад зогсохгүй газрын гүний дулааны систем, гэрийг автоматжуулах систем, EPDM дээврийн ус тусгаарлалт гэх мэт олон дэвшилтэт барилгын технологи, материалуудыг ашиглаж бүрэн хэмжээнд ашиглалтад оруулав. Виста брэндийн ээлжит төсөл болох АСЕМ Виллаж нь их хотын хамгийн амгалан цэг Хүрхрээн Аманд байрладаг. Орчин үеийн архитектур, инженерингийн шийдлээр баригдсан. Төслийн хэмжээ: 500м2, 360m2, 53 Вилла, Mt.Bogd Golf & Country Club Зориулалт: Вилла Ашиглалтад орсон: 2016 Байршил: БЗД, 11-х хороо, Дүнжингаравийн гудамж, АСЕМ Виллаж  

Бүтээн байгуулалтууд

Бүх төслийн дэлгэрэнгүйг үзье гэвэл доорх линкээр үзээрэй

Бүх төслүүд
building-01

52

Төсөл амжилттай аюул осолгүй гүйцэтгэсэн
counter2

791617

Барилга угсралтын нийт талбай (м.кв)
safety-01

3

Аюулгүй ажиллагааны гүйцэтгэл (хүн цаг LTI Free)
counter4

450

Чадварлаг ажилчид