Үзэл санаа, үзэл баримтлалыг бий болгохоос эхлээд зураг зурах, инженерчлэлээс архитектур хүртэлх ажлыг гүйцэтгэдэг. Бид боловсруулж буй төслүүддээ тогтвортой шийдлүүдийг хэрэгжүүлж, өндөр гүйцэтгэлтэй стратеги дизайнаар хангадаг.
М-Си-Эс Проперти компанийн дийлэнх хувийг өндөр ур чадвартай инженерийн баг бүрдүүлж байдаг. Манай 200 гаруй инженерүүд барилгын салбарын чиглэл бүртээ мэргэшсэн, туршлагатай хамт олон юм. Барилгын дэд бүтэц, барилга бүтээц, барилга угсралтаас авахуулаад барилгын гадна, дотор заслын бүхий л төрлийн шийдэл, инженерингийн тооцооллыг бид захиалагчдынхаа бизнесийн зорилтод уялдуулан санал болгодог. Захиалагч бүрийн шаардлага, зорилтуудыг бид сайтар судалснаар инжеренгийн үйлчилгээгээ санал болгоод зогсохгүй бидний шийдлүүд зардлын өндөр хэмнэлттэй, олон жилийн эдэлгээг тооцоолсон, өндөр нарийвчлалтай байдаг.
Орон сууц, худалдааны байгууламжаас эхлээд аж үйлдвэрийн болон уул уурхайн төслүүдэд манай барилгын үйлчилгээ нь үндсэн гүйцэтгэгч, хамтарсан компани, томоохон дэд гүйцэтгэгчээр барилгын болон гэрээт ажлыг гүйцэтгэдэг.
Бид төслийн хяналт, төсөл төлөвлөлт, зураг төсөл, барилгын ажлыг эхлүүлэхээс дуустал үр дүнтэй менежментийн аргуудыг ашигладаг.
Бид инженерчлэл, худалдан авалт, барилгын менежментийн мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг. Бид 50 гаруй төслийг амжилттай хийж, үйлчлүүлэгчдэдээ хүлээлгэн өгсөн. Цаашилбал, бид төслийн нэгдсэн менежментийг бүрэн гүйцэтгэх чадвартай; анхны үзэл баримтлалын санаанаас зураг төсөл боловсруулах, инженерчлэлээс барилгын зураг төсөл, төсөл дуусахаас эхлээд ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл бүх шатанд ажилладаг.
Бид инженерчлэл, худалдан авалт, барилгын менежментийн мэргэжлийн үйлчилгээ эрхэлдэг. Бид 50 гаруй төслийг амжилттай хийж, үйлчлүүлэгчдэдээ хүлээлгэн өгсөн. Цаашилбал, бид төслийн нэгдсэн менежментийг бүрэн гүйцэтгэх чадвартай; анхны үзэл баримтлалын санаанаас зураг төсөл боловсруулах, инженерчлэлээс барилгын зураг төсөл, төсөл дуусахаас эхлээд ашиглалтад хүлээлгэн өгөх хүртэл
Бид Монголын барилгын салбарт 20 гаруй жилийн турш идэвхтэй, амжилттай ажиллаж байна. Бид дотооддоо барилгын хөгжил, менежментийн хамгийн туршлагатай, хөгжингүй компани юм.
М-Си-Эс Проперти ХХК нь архитектур, инженерчлэл, барилга байгууламж, менежмент, засвар үйлчилгээ зэрэг бүхий л чиглэлээр техникийн, мэргэжлийн болон барилгын хамгийн том, хамгийн олон төрлийн үйлчилгээ үзүүлэгч бөгөөд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүрэн чадамжтай боловсон хүчинтэй билээ.