АСЕМ-ийн 11 дүгээр дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан билээ. Тус уулзалтад хүрэлцэн ирэх улс орны болон олон улсын байгууллагуудын нийт 53 лидерүүдийг нэгдсэн журмаар байршуулах хотхон бүтээн байгуулах шаардлага манай улсад гарсан юм. 2015 онд энэхүү тендер зарлагдаж богино хугацаанд чанартай 53 ширхэг хаус бүтээн байгуулах чадвартай компаниар М-Си-Эс Проперти компани шалгарсан юм. Жил гаруйхан хугацаанд АСЕМ Виллаж хотхоныг М-Си-Эс Проперти компани чанартайгаар бүтээн байгуулаад зогсохгүй газрын гүний дулааны систем, гэрийг автоматжуулах систем, EPDM дээврийн ус тусгаарлалт гэх мэт олон дэвшилтэт барилгын технологи, материалуудыг ашиглаж бүрэн хэмжээнд ашиглалтад оруулав. Виста брэндийн ээлжит төсөл болох АСЕМ Виллаж нь их хотын хамгийн амгалан цэг Хүрхрээн Аманд байрладаг. Орчин үеийн архитектур, инженерингийн шийдлээр баригдсан.
Төслийн хэмжээ: 500м2, 360m2, 53 Вилла, Mt.Bogd Golf & Country Club
Зориулалт: Вилла
Ашиглалтад орсон: 2016
Байршил: БЗД, 11-х хороо, Дүнжингаравийн гудамж, АСЕМ Виллаж