Дэлхийд тавд тооцогдож буй Гүний уурхайн барилга байгууламжийн төслийг хэрэгжүүлэх болсон маань компани хувьд ч, инженерүүдийн маань хувьд ч олон улсын түвшинд ажиллах бүрэн чадвартай гэдгийг харуулсан томоохон бүтээн байгуулалт юм.
Монгол улс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших Оюу Толгой гүний уурхай нь газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд байрладаг бөгөөд дунджаар 6х6 метрийн хөндлөн огтлолтой, 200км урт хонгилын систем юм. М-Си-Эс Проперти ХХК 2016 оноос эхлэн дэлхийн барилгын салбарын томоохон компан болох Жэйкобс Инженеринг компанитай хамтран ажиллаж байна. Чухал барилга байгууламж төсөл нь гүний уурхайн хөндлөн нэвтрэлт болон дараагийн үе шатны уурхайн үндсэн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, саадгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой төсөл юм.
“Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл”-ийн тендерийн үйл явц 2015 оны 11-р сард эхэлсэн. Энэхүү тендерийн сонгон шалгаруулалтанд Австралийн олон улсад нэр хүндтэй 4 компанитай М-Си-Эс Проперти ХХК оролцсон. Тендерийн үе шат 2 үе шаттай явагдсан бөгөөд эцсийн шалгаруулалт Өмнөд Америкийн Чили улсад болж “Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл”-ийг гүйцэтгэх эрхийг авсан.