1999 онд М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од М-Си-Эс Констракшн ХХК-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 52 төслийг амжилттайгаар гүйцэтгээд байна. 2006 онд компанийн бүтцийн өөрчлөлтөөр бид М-Си-Эс Проперти ХХК болон архитектүр дизайн, инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежментийн чиглээр үйл ажиллагаа явуулж байна.
М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч, М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Од М-Си-Эс Констракшн ХХК-ийг үүсгэн байгуулсан
Менежментийн шинэчлэл хийгдэж М-Си-Эс Проперти ХХК болж өөрчлөн байгуулагдав
М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК үүсгэн байгуулагдсан.
Samsung C&T компанитай хамтын ажиллагааны гээр байгуулаж Шангри-Ла цогцолбор барилгын төслийг амжилттай хэрэгжүүлсэн
Jacobs компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Оюу Толгой гүний уурхайн чухал барилга байгууламж төслийг амжилттай хэрэгжүүлсэн
Оюу Толгой Гүний уурхайн Үндсэн барилга байгууламжийн төслийн гүйцэтгэгч компаниар шалгарсан.
Манай компани захиалагч, харилцагчдынхаа бизнесийг илүү сайн байхад нь туслах зорилготой. Бид мэргэжлийн болон барилга үйлчилгээний хамгийн том, өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлэгч байгууллага болох зорилттойгоор архитектур дизайн, инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежементийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Захиалагч, харилцагчдынхаа бизнесийг ойлгож, мэдэрч зорилгодоо хүрэхэд нь туслахын төлөө ажиллаж зардлын давуу тал, ашиг, өсөлтийг бий болгон үйлдвэрлэлийн шилдэг аргалчлалыг нэвтрүүлж байна. Аюулгүй байдал, чанарын тогтолцоо, байгууллагын соёл нь ажилчдын хөгжил дэвшилд дэмжлэг болж амжилттай ажиллах гол хүчин зүйл болж байдаг. М-Си-Эс Проперти компани илүү мэргэжлийн, тогтвортой үйлчилгээг үзүүлж Архитектур-инженеринг болон үйлдвэрийн инженерингийн чиглэлд гаргасан ололт амжилтын нэг үзүүлэлт бол дэлхийн барилгын салбарын томоохон төлөөлөгч Жэйкобс Инженеринг, Уорлэй, Самсунг С&Т, Мицубиши, Чиёда зэрэг компаниудтай хамтран олон улсын томоохон төсөлд оролцож амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчины бодлого, менежментийг хэрэгжүүлэгч салбартаа тэргүүлэгч компани байна
Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэгч, түүний тогтолцоог бүрдүүлэгч компани байна
Олон улсад өрсөлдөхүйц мэргэшсэн өндөр чадавхийг бүрдүүлсэн түүнийг дээдлэгч хамт олон байна
Компанийн үйл ажиллагааны бүх чиглэлд удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж баталгаажуулсан байна
Инженерингийн техник, эдийн засгийн оновчтой шийдлийг нийлүүлэгч, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгч компани байна
Олон улсын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн загварыг цогцоор нь хэрэгжүүлэгч компани байна
“ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ МОНГОЛД”
Манай компаний Эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа нь бидний соёлын гол тулгуур юм. Энэ нь бидний хамгийн чухал зорилтуудыг тодорхойлж М-Си-Эс Проперти компаний өндөр гүйцэтгэл, шинэлэг, бидний түүх, ирээдүй, байгууллагын соёлын маань суурь байдаг.
М-Си-Эс Проперти компани Монголын хамгийн том инженерийн багтай мэргэжлийн хамт олон.
Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог.
Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг.
Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг.
Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.
Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.
Харилцан итгэлцэл, хүндлэл эерэг дулаан харьцааг буй болон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.
Нийгмийн болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг.
М-Си-Эс Проперти ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллана.
Бид дэвшилтэт технологийг ашиглах замаар байгаль орчинд ээлтэй хамт олон байж, хэрэглэгч захиалагчийн хүлээлтийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэн, нийгмийн хариуцлагатай компани байна.
МУ-ын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, тасралтгүй сайжруулагч байна.
Бидний бүх шатны үйл ажиллагаа нь олон улсын чанарын менежментийн үр дүнтэй тогтолцоонд суурилсан байна.
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээг доголдолгүй байлгахад зорьж, болзошгүй үл тохирлоос урьдчилан сэргийлж, засч залруулах замаар тасралтгүй сайжруулдаг байна.
Бид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг бүрэн хангаж, ажиллана
Бид бүхий л оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлнэ.
Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж, үл тохирлоос урьдчилан сэргийлж, тасралтгүй сайжруулдаг байна.
Ажилтан бүр нэгдсэн менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна манлайлж ажиллана. Үйл ажиллагаанд сайжруулалт хийхэд санал санаачлагатай байж, эерэг зан үйлийг дадал болгоно.
Бид нэгдсэн менежментийн тогтолцооны системтэй мэдлэгт тулгуурлан, хуримтлуулсан туршлагаас тасралтгүй суралцдаг байна.
Бид үүрэгт ажлын гүйцэтгэлээс илүү үйл явцын үр дүнг чухалчилж ажиллана.
М-Си-Эс Проперти ХХК нь ажилтнуудынхаа хувийн хөгжил болон мэргэжлийн тал дээр сурч боловсрох, хөгжих, аюулгүй, эрүүл орчин бий болгоход маш их анхаардаг.
Таныг амжилтанд хүрхэд ажил мэргэжил тань шинэ шинэ боломжуудыг үргэлж нээж өгч байдаг. Та ч илүү ихийг хийхэд бэлэн байж өөрийн карьераа цааш үргэлжлүүлэх нь маш чухал юм.
Та М-Си-Эс Проперти ХХК-ийн мэргэжлийн хамт олонтой нэг баг болж Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон төсөлд оролцон бидэнтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Бид танд дараах ажлын байрыг санал болгож байна.