Танилцуулга

Бид мэргэжлийн хамт олон

М-Си-Эс Проперти компани захиалагч, харилцагчдынхаа бизнесийг илүү сайн байхад нь туслах энгийн зорилготой. Бид мэргэжлийн болон барилгын үйлчилгээний хамгийн том, өргөн хүрээтэй үйлчилгээг үзүүлэгч байгуулага болох зорилттойгоор архитектур-инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежементийн чиглэл үйл ажиллагаагаа явуулж байна. Захиалагч, харилцагчдынхаа бизнесийг ойлгож, мэдэрч зорилгодоо хүрхэд нь туслахын төлөө ажиллаж зардалын давуу тал, ашиг, өсөлтийг бий болгон үйлдвэрлэлийн шилдэг аргалчлалыг нэвтүүлж байна.

Аюулгүй байдал, чанарын тогтолцоо, байгууллагын маань соёл маань ажилчдын хөгжил дэвшилд дэмжлэг болж амжилттай ажиллах гол хүчин зүйл болж байдаг.

М-Си-Эс Проперти компани илүү мэргэжлийн, тогтвортой үйлчилгээг үзүүлж Архитектур-инженеринг болон үйлдвэрийн инженерингийн чиглэлд гаргасан ололт амжилтыг маань илтгэж байгаа нэг үзүүлэлт бол дэлхийн барилгын салбарын томоохон төлөөлөгч Жэйкобс инженеринг компани, Самсунг С&Т компани, Порше, Мицибүши Чойда зэрэг компаниудтай хамтран олон улсын томоохон төсөлд оролцож амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.

Бид мэргэжлийн хамт олон

Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Манай компаний Эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа нь бидний соёлын гол тулгуур юм. Энэ нь бидний хамгийн чухал зорилтуудыг тодорхойлж М-Си-Эс Проперти компаний өндөр гүйцэтгэл, шинэлэг, бидний түүх, ирээдүй, байгууллагын соёлын маань суурь байдаг.

М-Си-Эс Проперти компани Монголын хамгийн том инженерийн багтай мэргэжлийн хамт олон.

Mergeshsen

МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДАВХИ

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.

Bagiin-setgelgee

БАгийн сэтгэлгээ

Харилцан итгэлцэл, хүндлэл эерэг дулаан харьцааг буй болон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг.

Manlailal

Манлайлал

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог.

Uuriimsug-uzel

Өөриймсөг үзэл

Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг.

Sanal-sanaachilga

Санал санаачилга

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг.

Unench-shudarga

Үнэнч шударга зарчим

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг, М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.

Togtvortoi-khugjil

Тогтвортой хөгжлийн зарчим

Нийгмийн болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг.

Алсын Хараа 2017 - 2021

Vision 1

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчины бодлого, менежментийг хэрэгжүүлэгч салбартаа тэргүүлэгч компани байна

Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжийг эрхэмлэгч, түүний тогтолцоог бүрдүүлэгч компани байна

Олон улсад өрсөлдөхүйц мэргэшсэн өндөр чадавхийг бүрдүүлсэн түүнийг дээдлэгч хамт олон байна

Компанийн үйл ажиллагааны бүх чиглэлд удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлж баталгаажуулсан байна

Инженерингийн техник, эдийн засгийн оновчтой шийдлийг нийлүүлэгч, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгч компани байна

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн бизнесийн загварыг цогцоор нь хэрэгжүүлэгч компани байна

Vector

ХУУЛИЙН НИЙЦЭЛ

Бид ХАБЭА-тай холбоотой Монгол улсын хууль болон зохицуулалтын шаардлагыг мөрдөж, хүлээсэн үүргийг биелүүлж ажиллана.

Vector (1)

МАНЛАЙЛАЛ

Удирдах ажилтан бүр хариуцсан ажлын хүрээнд ХАБЭА-н зорилтыг хангаж ажиллахад үлгэр дуурайл үзүүлэн манлайлж, удирдлагаар бүрэн хангана.

Vector (2)

ЭРҮҮЛ МЭНД

Бид өөрийн эрүүл мэндийг хамгаалж, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна.

Vector (3)

ХАРИУЦЛАГА

Бид ХАБЭА-н дүрэм, журам болон ноцтой эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Алтан дүрэм”ийг чанд мөрдөж ажиллах бөгөөд биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээдэг байна.

Vector (4)

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Бид ажил үүргээ биелүүлэхийн өмнө аюулгүй байдлыг бүрэн хангаж, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, аюулыг арилгасны дараа ажлыг үргэлжлүүлнэ.

Vector (5)

АМЖИЛТ

Бид бүхий л оролцогч талуудыг компанийн ХАБЭА-н бодлогод нэгдмэл байлгаж, ХАБЭА-н зорилго, зорилтыг хангасан тухай бүр сайшаан урамшуулдаг байна.

Vector (6)

МЭДЛЭГ

Бид бүхий л оролцогч талуудыг ХАБЭА-н системтэй мэдлэг, үр дүнтэй сургалтаар хангаж, хуримтлуулсан туршлагаас тасралтгүй суралцдаг байна.

Vector (7)

ОРОЛЦОО

Ажилтан бүр ХАБЭА-н менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна аливаа үл тохирлыг нэн даруй мэдээлж, ХАБЭА-н үйл ажиллагаанд сайжруулалт хийхэд санал санаачлагатай байж, эерэг зан үйлийг дадал болгоно.

ISO 9001 2015: Чанарын менежментийн тогтолцоо

Бид салбартаа тэргүүлэгч төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, чанарт суурилсан менежментийг хэрэгжүүлэгч байна.

Бид хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, тэдний хүлээлтэд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгч байгууллага байна.

ISO 9001 2015: Чанарын менежментийн тогтолцоо
Vector (8)

Дэлхийн стандарт

Бидний бүх шатны үйл ажиллагаа нь олон улсын чанарын менежментийн үр дүнтэй тогтолцоонд суурилсан байна.

Vector (9)

Чанар

Бид бүтээгдэхүүн, үйлчилгээг доголдолгүй байлгахад зорьж, болзошгүй үл тохирлоос урьдчилан сэргийлж, засч залруулах замаар тасралтгүй сайжруулдаг байна.

Vector (10)

Сэтгэл ханамж

Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжинд тулгуурласан зорилтыг төсөл бүр тодорхойлж, түүнд хүрч ажиллана.

Vector (11)

Үр дүн

Бид үүрэгт ажлын гүйцэтгэлээс илүү үйл явцын үр дүнг чухалчилж ажиллана.

Vector (12)

Манлайлал

Хэрэглэгч захиалагчийн сэтгэл ханамжид тулгуурласан зорилгыг төсөл бүр тодорхойлж, түүнд хүрч ажиллана.

ISO 9001 2015: Чанарын менежментийн тогтолцоо

М-Си-Эс Проперти ХХК нь бүхий л үйл ажиллагаанд ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай компани, байгаль орчинд ээлтэй хамт олон байна.

Бид орчин үеийн техник, технологийг бүтээлчээр ашиглах замаар экологийн тэнцлийг ханган ажиллаж, ирээдүйд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгаж, байгаль орчныг хамгаалдаг байна.

ISO 9001 2015: Чанарын менежментийн тогтолцоо
Group

ХУуль хэрэгжүүлэгч

Бид байгаль орчинтой холбоотой Монгол улсын хууль болон зохицуулалтын шаардлагыг мөрдөж, хүлээсэн уургийг биелүүлж ажиллана.

Vector (13)

ХЭмнэлт

Бид байгалийн нөөцийг зүй зохистой ашиглагч, ус, эрчим хүчийг хэмнэлттэй хэрэглэгч төдийгүй, хамтран ажиллагч байгууллагуудын оролцоог дэмжин ажиллана.

Vector (14)

Байгальд ээлтэй

Төсөл бүр байгаль орчинд ээлтэй хэмжигдэхүйц зорилго, зорилтыг тодорхойлж, түүнд хүрч ажиллана.

leaf 1

Хайрлан хамгаалагч

Бидний үйл ажиллагаанд өртөж болзошгүй байгалийн үзэсгэлэнт болон дархан цаазат газар, ан амьтан, ургамал, түүх, соёлын өв, дурсгалт зүйлсийг хамгаалан ажиллана.

Vector (15)

Нийгмийн хариуцлага

Ажилтан бүр байгаль орчны менежментийн тогтолцоог ойлгож, хэрэгжүүлэхээс гадна бусад үлгэр дуурайл болно.

Vector (16)

Үр дүн

Байгаль орчны менежментийн тогтолцоог үр дүгтэй хэрэгжүүлэлж, тасралтгүй сайжруулдаг байна.

Global partner

Бид захиалагч, харилцагчдынхаа бизнесийг илүү сайн байхад нь туслах энгийн зорилготой. Анх барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж байсан бид, эдүүгээ архиектур инженеринг, зөвлөх үйлчилгээ, төслийн менежементийг хэрэгжүүлэгч компани болж хөгжсөн.

Архитектур-инженеринг болон үйлдвэрийн инженерингийн чиглэлд гаргасан ололт амжилтыг маань илтгэж байгаа нэг үзүүлэлт бол дэлхийн барилгын салбарын томоохон төлөөлөгч Жэйкобс инженеринг компани, Самсунг С&Т компани, Порше, Мицибүши Чойда зэрэг компаниудтай хамтран олон улсын томоохон төсөлд оролцож амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.

Бидний гүйцэтгэсэн бүтээн байгуулалтуудын талаар уншаад бидний үнэт зүйлс, хөгжилд нягт уялдаатай хэд хэдэн сэдвүүдийг анзаарах болно.

Бидний амжилт

Манай компани нь анх 1999 онд “М-Си-Эс Констракшн” ХХК нэртэйгээр “М-Си-Эс” группын ууган компаниудын нэг болон байгуулагдаж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2006 онд менежментийн шинэчлэлт хийгдэж барилга угсралтаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулах болсноор “М-Си-Эс Проперти” ХХК болон өөрчлөн байгуулагдсан. Улмаар бидний үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж 2011 онд “М-Си-Эс Пропертийз Холдинг” ХХК үүсгэн байгуулагдаж “М-Си-Эс Проперти” ХХК, “М-Си-Эс Эстэйтс” ХХК болон М-Си-Эс грүппийн хэд хэдэн компаниудыг доороо нэгтгэн дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.