w-cover

“М-Си-Эс” Гүний уурхайн төсөлд 2 сая хүн-цаг аюул осолгүй ажиллалаа

          Гүний уурхайн чухал барилга байгууламж төсөл дээр М-СИ-ЭС Проперти ХХК, М-СИ-ЭС Интернэйшнл ХХК-н хамтарсан төслийн баг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс ажиллаж эхэлсэн билээ. Тэд “Оюу Толгой” болон Жэйкобс компанийн мэргэжилтнүүдтэй хамтран 811 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр хоёр сая хүн цаг-аюул осолгүй, доорхи ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ:

  • Нэгдүгээр босоо амны хацарт бутлуурын барилга байгууламж
  • Галын болон хэрэглээний усан хангамжийн систем
  • Уурхайн ус зайлуулах болон түлш дамжуулах систем
  • Тэсрэх бодисын агуулах
  • Засварын газар
  • Хоёрдугаар босоо амны бутлуурын үйлдвэрийн хүдэр хадгалах савны суурийн металл хийц

Дээрхи төслийн хүрээнд жишээлбэл:

  • 57.222 метр цахилгаан кабель
  • 23,287 метр инженерийн шугам хоолой
  • 751,8 тн металл хийц угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийхээ хүрээнд 99 гэрээг дотоодын ханган нийлүүлэгч компанитай хийсэн байна.

Тэдэнтэй 2 жилийн хугацаанд хамтран ажилласан “Жэйкобс” компанийн  цахилгааны мэргэжилтэн ЭД Пэйн “Би “М-Си-Эс” компанийг өндөр чадвартай, олон улсын томоохон компаниудтай зэрэгцэхүйц гэж үнэлдэг.Гүний уурхайн чухал барилга байгууламжийн ажлыг зүгээр нэг дуусгаад ажилласан юм биш . Тэд аюулгүй ажиллагааг сайн хангаж, бүх зүрх сэтгэлээ зориулан, төслийн амжилттай гүйцэтгэсэн. Энэ төслийн баг залуу бөгөөд би хувьдаа багийн залуучууд, эмэгтэйчүүдээр маш мх бахархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэдний хувьд олон улсын томоохон төсөл дээр ажилласан туршлагатай компани хэдий ч Оюу толгой уурхай дахь эдгээр томоохон төсөлд ийм амжилттай ажиллана гэдэг бахархам үйл явдал билээ. “М-Си-Эс” компанийнхан хоёр сая хүн-цаг  аюул осолгүй ажилласан тэмдэглэлт баяраа 6 дугаар сарын 29, 30-нд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.