cover

М-Си-Эс Проперти ХХК Азийн шилдэг инженерчлэлийн шагнал хүртлээ

М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлсэн “Оюу толгойн гүний уурхайн чухал байгууламж« төсөл Азийн Барилгын Инженерүүдийн Зохицуулах Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны “Civil Engineering Project Award« номинацид 2019 оны шилдэг 6 төслүүдийн нэгээр шалгарлаа.
Шагналыг Токио хотод болж буй Азийн барилгын инженерүүдийн их хурлын (CECAR) үеэр өнөөдөр гардууллаа.

М-Си-Эс Проперти ХХК, Оюу Толгой ХХК, Жэйкобс Инженеринг ХХК-ийн Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн нийт баг хамт олондоо баяр хүргэе.